{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project

Гомдол хүлээн авах

Гомдол барагдуулах механизм нь төслийн үр шим хүртэгчид болон бусад оролцогч талуудын төслийн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч, судалж шийдвэрлэн хариу өгөх арга хэрэгсэл юм. Төслийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх механизмын зорилго нь ХЭДТ-ийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд, олон нийт, оролцогч талуудаас тавьж байгаа өргөдөл гомдлыг тодорхойлон бүртгэж, цаг тухайд нь бодитой, үнэн зөв шийдвэрлэж, шуурхай хариу өгөх замаар олон нийтэд нээлттэй, үр дүнтэй ажиллах, хэрэгжилтийг тайлагнахад оршино.

Энэхүү механизм нь төслийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй, тогтвортой явуулах, хяналт тавих, үр дүнг тайлагнахад чухал ач холбогдолтой.

Төслийн зорилтот бүлгийн үр шим хүртэгчид, гэрээт ажил гүйцэтгэгчид, төслийн ажилтнууд, холбогдох эрх бүхий байгууллага, төсөлд оролцогч бусад талууд болон төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гомдол гаргаж болно.

1. Төслийн үйл ажиллагааны хүрээнд гэрээт ажил гүйцэтгэгч болон бусад холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн;

2. Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор таны мэдээлэл авах эрх хязгаарлагдсан, ялгаварлан гадуурхагдсан, төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн этгээдийн зохисгүй оролцоо илэрсэн;

3. Төслийн үйл ажиллагаанд оролцогч талууд залилан болон хээл хахууль авсан, эсвэл төслийн дүрэм, журам зөрчсөн;

4. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ямарваа нэгэн сөрөг нөлөөлөл учруулсан;

5. Бусад хэлбэрээр нөлөөлөлд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдол гаргаж болно.

Гомдлыг төсөл хэрэгжих хугацааны аль ч үед гаргаж болох бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй байна. Өргөдөл гомдлыг бичгээр, амаар, төслийн цахим хуудасны гомдол өгөх хэсгээр, фэйсбүүк хуудсаар, и-мэйлээр болон утсаар гаргаж болно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлыг доор дурдсан сувгаар байнга хүлээн авна.

Байгууллага

Холбоо барих

Хаяг

1

ХЭДТ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан

Төслийн вэбсайтын гомдол хүлээж авах цонх www.mesp.mn болон доорх утас, цахим шуудангаар дамжуулан гомдлыг хүлээн авна.

Имэйл: info@mesp.mn

Утас: +976-75057570

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнесийн төв, 501 тоот.

2

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)

 

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн

Имэйл: info@mlsp.gov.mn

Вэб хуудас: www.mlsp.gov.mn

Утас: +976-51-261553,6666

+976-51-267635

Хаяг: Монгол улс, Улаанабаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ-ын гудамж

3

Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газар (ХХҮЕГ)

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн

Имэйл:info@hudulmurhalamj.gov.mn

Вэб хуудас:hudulmur-halamj.gov.mn

Утас: +976 77315091

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон

4

Аймаг дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, хэлтэс (ХХҮГ/Х)

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн

ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn цахим

хуудаснаас, 21 Аймаг, 9 дүүргийн ХХҮГазар, хэлтсүүдтэй холбогдох мэдээллийг авна уу.

ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mnцахим хуудаснаас, 21 Аймаг, 9 дүүргийн ХХҮГазар, хэлтсүүдийн хаягийг харна уу.

Төсөл нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль болон төслийн гомдол барагдуулах механизмд заасны дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн гомдлыг шийдвэрлэнэ. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэлх хоногоор нэмж сунгаж болно. Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь гомдлыг бие даан шийдвэрлэхгүй.

Гомдлыг барагдуулах үе шатууд:

Алхам 1. Гомдлыг хүлээн авах, бүртгэх:

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын гомдол хариуцсан ажилтнууд (бичгээр, төслийн цахим хуудасны гомдол өгөх хэсгээр, фэйсбүүк хуудсаар, и-мэйлээр, утсаар гэх мэт) бүх төрлийн хэлбэрээр ирүүлсэн гомдлыг бүртгэнэ. Гомдлыг хүлээн авсан талаар гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

Алхам 2. Гомдлыг хянан судлах, шийдвэрлэх арга хэмжээг авч үзэх:

ТХН нь бүртгэж авсан өргөдөл, гомдол, саналыг төслийн үйл ажиллагаатай холбоотой эсэхийг нягталж тогтооно. Хэрэв өргөдөл, гомдол, саналыг цаашид шалган шийдвэрлэх бол ТХН тухайн өргөдөл гомдлыг шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарах байгууллагад нь шилжүүлнэ. Тухайн байгууллага нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх албан тушаалтанд бүртгэсэн өдөрт нь шилжүүлнэ. Өргөдөл гомдлыг хүлээн авсан албан тушаалтан өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг хянан судалж, түүний мөрөөр авах арга хэмжээг авч үзнэ.

Алхам 3. Гомдлыг шийдвэрлэх арга хэмжээ авах, гомдол гаргагчид мэдэгдэх:

Байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн өргөдөл гомдлыг шийдвэрлэх зохих шийдвэрийг гаргана. Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина. Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна. ТХН нь гомдол барагдуулах механизмаар дамжуулан хүлээн авч бүртгэн, шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр шилжүүлсэн өргөдөл, гомдол санал, тэдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, үр дүнг тайлагнаж ажиллана.

Алхам 4. Гомдол гаргагчид хариу өгөх:

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь өөрсдийн байгууллагад ирсэн гомдлын хариуг гомдол гаргагчид албан бичгээр, утсаар, цахимаар зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. Гомдол гаргагч нь гомдлын хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гомдлыг барагдуулсан гэж үзнэ. Хэрэв гомдол гаргагч нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй байна. Гомдол гаргагч асуудлаа Дэлхий банкны Өргөдөл Гомдол шийдвэрлэх үйлчилгээ (ГСШҮ) эсвэл Дэлхийн банкны Хяналтын Зөвлөл (ХЗ)-д тавьж болно.

Гомдол гаргагчийн мэдээллийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу нууцлан, чандлан хадгална. Гомдол гаргагчийн хувийн мэдээллийг нууцлан зөвхөн гомдлын талаар олон нийтэд ил тод мэдээлж болно. Харин гомдол гаргагч бичгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргагчийн мэдээллийг гомдлын хамтаар олон нийтэд мэдээлж болно.

 

Гомдлын тухай мэдээлэл




 


 








(дэлгэрэнгүй мэдээлэл, баримтуудыг оруулна уу)


Файл хавсаргах хэсэг