{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

админ,   11 сарын 25, 2021


ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах дотоодын зөвлөх шалгаруулж авна. Дотоодын зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Хөдөлмөрийн салбарт болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилласан 5 жилийн туршлагатай байх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, дүрэм журмын талаар мэдлэг, ойлголттой байх;
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай MS office (Word, Excel, PowerPoint);
  • Харилцааны өндөр ур чадвартай, багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
  • Зохион байгуулах болон ажлын ачаалал даах чадвартай байх.

Зөвлөхийг Дэлхийн банкны Зээлдэгчийн худалдан авах ажиллагааны 2016 оны 7 дугаар сарын журмын дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөөнд, эсхүл procurement@mesp.mn цахим хаягаар англи хэл дээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416; 75057570;

АЖЛЫН ДААЛГАВАР-тай энд дарж танилцана уу.

Mesp