{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн олон улсын туршлагыг танилцуулах цахим уулзалт боллоо

админ,   11 сарын 25, 2021


Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн олон улсын туршлагыг танилцуулах цахим уулзалт боллоо

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн “Ур чадвар олгох шинэлэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах сургалт, арга хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвар олгох чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн олон улсын туршлагыг судлах цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Дэлхийн ур чадварын шийдэл группийн удирдагч Викториа Левин, Дэлхийн банкны нийгмийн ахлах судлаач Ана Мариа Бүдет нар бусад улс оронд хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогчдод шаардлагатай ур чадвар олгох чиглэлээр хэрэгжүүлж буй шинэлэг арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан бөгөөд  хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд мэргэжлийн ур чадвараас гадна хандлага, төлөвшил, харилцааны ур чадварыг хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцлов. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,  аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, удирдлага, МБС-ын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны мэргэжилтнүүд  болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

MespMesp

Mesp

 




Мэдээ, Мэдээлэл