{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
УР ЧАДВАР ОЛГОХ ШИНЭЛЭГ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

админ,   11 сарын 10, 2021


Ур чадвар олгох шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” (2020-2023)-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ажилгүй, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа ур чадварыг олгох "Ур чадвар олгох шинэлэг хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрөөр ямар арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулах талаар хэлэлцэх уулзалтыг 2021 оны 10 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк (цахимаар), Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Нийслэлийн хөдөлмөрийн эрхлэлтийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл оролцож, илтгэл мэдээлэл хийж, санал бодлоо хуваалцлаа.

MespMespMespMespMespMespMesp




Мэдээ, Мэдээлэл