{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
СЭЛЭНГЭ АЙМАГТ “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨВ”-ИЙГ НЭЭЛЭЭ

админ,   10 сарын 18, 2021


Сэлэнгэ аймагт “Ажил мэргэжлийн төв”-ийг нээлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 14 аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулж, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн "Ажил мэргэжлийн төв"-ийг байгууллаа. Тус төвийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 15-нд зохион байгуулав.

Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллүүд оролцлоо. Энэ ажлын хүрээнд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэгдсэн нэг стандарт бүхий үйлчилгээний танхим, сургалтын өрөө, ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх зорилгоор ариун цэврийн өрөө, зам талбайг засварлаж оффисын тавилга хэрэгслээр хангасан юм.

Mesp

"Ажил мэргэжлийн төв"-ийг нээж Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага, Сэлэнгэ аймгийн ХХҮГ-ын дарга, ХЭДТ-ийн Зохицуулагч нар нээлтийн ёслолын туузыг хайчиллаа.

Mesp

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Монгол Улсын Засгийн газрын ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ бодлого, зорилтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс хэрэгжүүлсэн “Ажил мэргэжлийн төв” байгуулах үйл ажиллагааг цагаа олсон ач холбогдолтой зүйл болсныг онцлон тэмдэглэж, цаашлаад төслийн хүрээнд салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем (LMIS)-ийг шинэчлэн хөгжүүлж, цахимжуулах ажлуудыг хийж гүйцэтгэснээр дээрх зорилтыг биелүүлэхэд томоохон дэмжлэг болохыг хэллээ.

MespНээлтийн арга хэмжээMesp

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зориулж ганцаарчилсан зөвлөгөө авах өрөөг засварлаж тохижууллаа.

Mesp

Сургалтын өрөө

MespХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох зорилгоор ариун цэврийн өрөө, зам талбайг засварлаж тохижуулав.

Mesp

Үйлчилгээний заал

Mesp

Нээлтийн арга хэмжээний үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Зохицуулагч төслийн хүрээнд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ”-г Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран амжилттай зохион байгуулж, жижиг зээлийг иргэдэд олгож байгаа тухай мөн онцоллоо.




Мэдээ, Мэдээлэл