{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Төслийн логотой бүтээгдэхүүн нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна

админ,   9 сарын 20, 2021


Үнийн санал авах урилга

Төслийн мэдээлэл сурталчилгааны ажилд ашиглах логотой бүтээгдэхүүн нийлүүлэх

1.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн мэдээлэл сурталчилгааны ажилд ашиглах логотой бүтээгдэхүүн нийлүүлэх байгууллагыг үнийн саналаа (Хавсралт 1-д заасан) ирүүлэхийг урьж байна.

2. Үнийн саналыг үнэлэхдээ захиалагчийн зүгээс гаргасан техникийн тодорхойлолтод бүрэн нийцэх эсэх болон бусад бүх шаардлагыг бүрэн хангасан  хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгууллагыг шалгаруулна (Дэлхийн Банкны 2014 оны 6-р сард батлагдсан Худалдан авах ажиллагааны журам).

3. Үнийн саналаа хавсралт 1-т заасан загварын дагуу бэлтгэн procurement@mesp.mn хаягаар ирүүлнэ үү.

4. Та үнийн саналдаа компанийн танилцуулга, ижил төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлага, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл, төлбөрийн нөхцөл болон бусад холбогдох мэдээллийг тодорхой тусгана уу.

5. Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор хүлээж авах ба  хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цаг болно.

6. Тендерт оролцогч нь Үний санал ирүүлэх нөхцөл (Хавсралт 1)-д гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой.

ҮНЭ: Үнийг зөвхөн Монгол төгрөгөөр ирүүлэх бөгөөд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхтэй холбоотой аливаа төлбөр, татвар хураамжийг Хавсралт1-д заасны дагуу оруулан тооцсон байна.

ХАВСРАЛТ 1.  ТАТАЖ АВАХ - ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ЗАГВАР 

Mesp