{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ХАМТАРСАН БАГ БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ АЙМГУУДАД АЖИЛЛАВ

админ,   9 сарын 07, 2021


ХАМТАРСАН БАГ БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ АЙМГУУДАД АЖИЛЛАВ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн явц, үр дүнд хяналт шинжилгээ хийх, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж өгөх зорилго бүхий хамтарсан баг 2021 оны 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллүүд оролцов.

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээг, 8 аймаг, 3 дүүрэгт орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд суурилсан “Орон нутгийн санаачилгын төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Баянхонгор аймаг нь бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд зээлийн өмнөх сургалтад 139 иргэнийг хамруулснаас 57 бичил бизнес эрхлэгчид 529.5 сая төгрөгийн жижиг зээл олгож, зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээнд 50 иргэнийг хамруулсан. Энэ ажлын үр дүнд 127 ажлын байрыг хадгалж, 52 ажлын байр шинээр бий болсон байна. Түүнчлэн тус аймаг нь орон нутгийн онцлог бүхий “Ажилсаг 100 залуус” төслийг санаачлан 2020 оноос хэрэгжүүлж байгаа ажээ.

Өвөрхангай аймаг нь бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд 157 иргэнийг зээлийн өмнөх сургалтад хамруулснаас 76 бичил бизнес эрхлэгч иргэнд 682 сая төгрөгийн жижиг зээл олгож, зээлийн дараах сургалтад 60 иргэнийг хамруулжээ. Ингэснээр 71 ажлын байрыг хадгалж, 12 ажлын байр шинээр бий болгосон байна.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын ХХҮГ-ын дарга, мэргэжилтнүүд, хөтөлбөрийн арга хэмжээнүүдэд хамрагдсан үр шим хүртэгчид, бичил бизнес эрхлэгчдийн төлөөлөл, зээлийн өмнөх сургалт болон зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг зохион байгуулагч байгууллагуудтай уулзаж, санал бодлыг нь сонсож, цаашид анхаарах чиглэлээр санал зөвлөмж өгч ажиллав.

Түүнчлэн 2 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын байрны иргэдэд үйлчлэх танхим, сургалтын болон ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, танхимыг төслийн санхүүжилтээр засварлаж, тохижуулсан билээ.

MespMespMespMespMesp




Мэдээ, Мэдээлэл