{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
2021 оны I-р улирлын Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тойм бэлтгэгдэн гарлаа

админ,   7 сарын 07, 2021


2021 оны I-р улирлын Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тойм бэлтгэгдэн гарлаа

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээг сайжруулах гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд Хөдөлмөрийн зах зээлийн улирал тутмын мэдээллийн тоймыг бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.Одоогийн байдлаар ХЗЗ-ийн 2020 оны III, IV-р улирал болон 2021 оны I-р улирлын мэдээллийн тоймыг бэлтгэн хүргээд байгаа бөгөөд зарим 2021 оны зарим нэг онцлог тоон мэдээллээс товч дурдвал:

2021 оны I дүгээр улирлын тоймын мэдээгээр манай улсын ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 115.6 мянгаар, өмнөх улирлаас 69.7 мянгаар буурч, 1,054.9 мянга болсон нь сүүлийн 2 жилд ажиллагчдын тоо хамгийн бага түвшинд буурсан үзүүлэлт болж байна.

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь аж ахуйн нэгжүүд ажлын байраа алдах эрсдэлийг нэмэгдүүлэн, ажилгүй хүмүүс ажил хайх, ажил хийх оролдлогыг хязгаарлаж, улмаар хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. Үүний нөлөөгөөр ажилгүй иргэдийн тоо 2021 оны I дүгээр улиралд 101,2 мянга болж өссөн бол хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байгаа хүн ам 216.3 мянга болж, 2020 оны I улирлаас 45.9 мянга буюу 26.9 хувиар өссөн байна.

Ажилгүй хүний тоо:

  • 2021 оны I улиралд 9,100 хүн ажилгүй болсон байна.
  • Ажилгүйдэлд эрэгтэйчүүд илүү өртөж байна (+13,100).
  • Ажилгүй байгаа 5 хүн тутмын 2 нь 20-29 насны залуучууд байна (38,700).
  • Ажилгүй иргэдийн 45.9 хувь нь Улаанбаатар хотод байна.
  • Эмэгтэйчүүд болон хөдөөгийн иргэд хямралын үед ажиллах хүчнээс гадуурх хүн амд шилжиж байгаа магадлал харагдаж байна (хөдөлмөрийн дутуу ашиглалт).
  • Ажилгүй хүмүүсийн дунд дээд боловсролтой (бакалавр) хүмүүс хамгийн их хувийг эзэлж байна (28.7%).

Та бүхэн Хөдөлмөрийн зах зээлийн 2021 оны I улирлын дэлгэрэнгүй тоймыг монгол, англи хэлээр дараах холбоосоор орж үзнэ үү. 

Монгол хэл дээр https://www.mesp.mn/files/editor/source/Bulletin_2021_1_Mon.pdf

Англи хэл дээр https://www.mesp.mn/files/editor/source/Bulletin_2021_1_Eng.pdf

Mesp

MespMesp




Мэдээ, Мэдээлэл