{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн 90.7% нь сэтгэл ханамжтай байна

админ,   6 сарын 14, 2021


Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн 90.7% нь сэтгэл ханамжтай байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох мөшгөх судалгааг “Эс Ай Си Эй” ХХК-тай хамтран гүйцэтгэж байна. Судалгааны зорилго нь үр шим хүртэгч бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн өнөөгийн нөхцөл байдал болон арга хэмжээний талаарх тэдний сэтгэл ханамжийг тодорхойлоход оршино. Энэхүү судалгаа нь 3 үе шаттай хийгдэх бөгөөд 1 дүгээр үе шатанд 14 аймгийн 411 бизнес эрхлэгч иргэн хамрагдаад байна.

Судалгаанаас гарсан үр дүнгээс товч дурдвал: Сэтгэл ханамжийг тодорхойлох мөшгөх судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 63.7% нь эмэгтэйчүүд, 23.8% нь 34 хүртэлх насны залуучууд, 29.9 буюу ихэнх хувь нь 35-44 насны иргэд байна. Судалгаанаас харахад арга хэмжээнд хамрагдсан бичил бизнес эрхлэгчдийн 4.1% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бөгөөд нийт  Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн 90.7% нь сэтгэл ханамжтай, 0.7% нь сэтгэл ханамжгүй гэсэн үнэлгээг өгөөд байна.

 Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг англи, монгол хэлээр доорх холбоосоор орж үзнэ үү.

https://www.mesp.mn/files/editor/source/%D0%9C%D3%A9%D1%88%D0%B3%D3%A9%D1%85%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%20MNG.pdf

https://www.mesp.mn/files/editor/source/%D0%9C%D3%A9%D1%88%D0%B3%D3%A9%D1%85%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%20ENG.pdf

 

 

MespMespMesp

 

 




Судалгаа, Мэдээлэл