{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

админ,   5 сарын 24, 2021


ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх сонгон шалгаруулж авна. Дотоодын зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сэтгүүл зүй, Маркетинг, Олон нийтийн харилцаа, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр их сургуулийн зэрэг цолтой байх;
  • Олон нийтийн харилцааны чиглэлээр ажилласан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх, донор байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагуудад ажилласан бол давуу тал болно;
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан туршлагатай;
  • Цахим хуудас болон олон нийтийн бусад мэдээллийн хэрэгсэлд зориулан мэдээ материал бэлтгэх, редакторлах өндөр ур чадвартай байх;
  • Adobe Creative Suite (Illustrator and InDesign) программ дээр ажиллах мэдлэг туршлагатай байх;
  • Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Монгол хэлний бичгийн өндөр ур чадвартай байх.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө эсвэл  mesp@mlsp.gov.mn цахим хаягаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416

АЖЛЫН ДААЛГАВАР-тай энд дарж танилцана уу.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ