{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстээ хандан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдах боломжтой

админ,   4 сарын 21, 2021


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстээ хандан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдах боломжтой

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн зорилго нь хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй аж ахуй эрхлэлтийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдийн аж ахуй эрхлэх чадавхыг дээшлүүлэх замаар бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд оршино.

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд:

  • Зээлийн өмнөх сургалт,
  • Жижиг зээл олголт,
  • Зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг үзүүлнэ.

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд ажилгүй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, бичил бизнес эрхлэгч иргэн хамрагдах боломжтой бөгөөд нийт зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байх ба нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч байна.

Жижиг зээлийг ХААН банк, Төрийн банкуудаар дамжуулан олгож байна.

  •  Зээлийн хэмжээ: 5-10 сая хүртэл төгрөг
  • Зээлийн хугацаа: 24 сар
  • Зээлийн хүү: жилийн 11%

“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан зээлийн эхний саруудад зээлийн хүү жилийн 7.56% байна.

Та уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандана уу. Утас: 70137030

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн мэргэжилтэн Ж.Очирхүү "Эхлэх цаг" нэвтрүүлгээр өглөө.

 




Судалгаа, Мэдээлэл