{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Бүрэлдэхүүн 2. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх

админ,   1 сарын 05, 2021


Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх

Бүрэлдэхүүн хэсэг хоёрыг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлагдсан Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг ба үйл ажиллагааны хоёр дэд бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бичил бизнесийн хөгжлийг дэмжих арга хэмжээ болон орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх орон нутгийн санаачилгын төслүүдийг туршин хэрэгжүүлэхэд оршино. 


Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1 Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ нь бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих зорилготой санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх дараах цогц арга хэмжээнүүдээс бүрдэнэ. Үүнд:

  1. Зээл хүсэгчдийн бизнесийн санааг хөгжүүлэх, аж ахуй эрхлэх төсөл, төлөвлөгөө боловсруулах, зээлд хамрагдахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх, зээлийн төслийг сонгон шалгаруулах аргачлал зэргийг тайлбарлан таниулахад чиглэсэн зээлийн өмнөх 2 өдрийн сургалтад хамруулна.
  2. Бичил бизнес эрхлэгчдэд хүүгийн хөнгөлөлттэй 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг 24 сарын хугацаатай олгоно.
  3. Жижиг зээл авсан иргэн бүрт хэрэгцээнд нь нийцүүлэн зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх ба энэ нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүүгийн бүртгэл, маркетинг, менежмент, борлуулалтын чиглэлээр бизнес хөгжлийн сургалт болон бизнесийн зөвлөн туслах үйлчилгээнээс бүрдэнэ.                                                                                                                       

Та бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдах 9 алхамын талаар эндээс орж үзнэ үү.

Mesp

 





Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.2: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачлагын төсөл

Зорилтот бүлгийн иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачилгын төсөл нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний шинэлэг арга хэмжээ, үйл ажиллагааг туршин хэрэгжүүлэх замаар хот суурин газрын ажилгүйдлийг бууруулах, албан бус хэвшилд ажиллаж буй иргэдийн тогтвортой ажил эрхлэлт, амьжиргааг дэмжих зорилготой. 

Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд өөрийн орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл санаачлан боловсруулах ба сонгогдсон төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.