{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Бүрэлдэхүүн 3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээ ба төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх

админ,   1 сарын 05, 2021


Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээг сайжруулах болон төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх

Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг хоёр дэд бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.  Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.1-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн   чанар, хүртээмжийг сайжруулснаар байгууллага болон хувь хэрэглэгчид сайн мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжийг дээшлүүлнэ. Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.2-ын хүрээнд төслийн удирдлага болон хяналт шинжилгээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.    

Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.1: Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба дүн шинжилгээ

Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.1-ийн үйл ажиллагаа нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, дүн шинжилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ажил хайгч иргэд болон оюутан залуучуудад хүртээмжтэй байдлаар хүргэснээр иргэд дэлгэрэнгүй мэдээлэл авч ажил хайх, ур чадвараа дээшлүүлэхийг зорьж, ажил мэргэжлээ зөв сонгох бөгөөд бодлого боловсруулагчид мэдээллийг системтэй ашиглан боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсронгуй болгон шинэчлэх боломж бүрдэнэ. Энэ зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллийг боловсруулж түгээх дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:

  • i) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ээс зохион байгуулдаг Барометрийн судалгаанд (2019 онд) Ажил мэргэжлийн бүтцийн нэмэлт судалгааг зохион байгуулж, үр дүнг түгээх,
  • ii) Үндэсний Статистикийн Хорооноос зохион байгуулдаг Ажиллах хүчний судалгаа (АХС)-нд (2020 онд) Ажилгүйдлийн шалтгааны талаарх нэмэлт модуль судалгааг зохион байгуулж, үр дүнг түгээх,
  • iii) Оролцогч талуудад Хөдөлмөрийн зах зээлийн улирлын мэдээллийн бюллетин бэлтгэж түгээх ажлыг хэрэгжүүлэх зэрэг болно.

Хөдөлмөрийн зах зээлийн улирлын мэдээллийн тойм, ур чадварын эрэлт, ажил мэргэжлийн бүтцийн болон ажилгүйдлийн судалгаа зохион байгуулах, түгээх ажилд техникийн дэмжлэг үзүүлэх зөвлөхийн үйлчилгээ, судлаач ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтын  санхүүжилт мөн багтана.  

Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.2: Төслийн удирдлага ба хяналт-шинжилгээ

Төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 3.2-ын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, зохицуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ болон төслийн удирдлагын үйл ажиллагааны санхүүжилт багтана.