админ, 1 сарын 05, 2021
Шинэ корона вирус (COVID-19)-ийн цар тахлын үед хөдөлмөр эрхлэгчдэд богино хугацааны тэтгэмж олгох
Дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамрагдаж буй ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөл 120,000 орчим сайн дурын даатгуулагчдын 2020 оны 4 сарын 1-ээс 2020 оны 9 сарын 1 хүртэлх 6 сарын даатгалыг төлөхүйц хэмжээний мөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ. Сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэдийн ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчид, малчид, хөдөө аж ахуйн ажилтнууд болон бусад албан бус салбарын цалинтай ажилчид байна.
Бүрэлдэхүүн хэсгүүд