админ, 11 сарын 05, 2023
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан IDA-66970 тоот зээлийн гэрээний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хөдөлмөрийн зах зээлийн ажилтан шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлагыг www.mlsp.gov.mn болон www.mesp.mn цахим хуудаснаас харна уу.
Шууд үзэх: https://www.mesp.mn/files/editor/source/A.TERMS%20OF%20REFERENCE%20LMO_141123.pdf
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах материалыг англи, монгол хэл дээр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж 29, Сан бизнес центр, 501 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байр болон procurement@mesp.mn цахим шуудангаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 18 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
-Анкет(CV)
-Дипломын хуулбар
-Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт (2-оос доошгүй байх)
-Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд
Холбогдох утас: 75057570