{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

админ,   6 сарын 23, 2023


ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан IDA-66970 тоот зээлийн гэрээний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-д Худалдан авалтын ажилтан сонгон шалгаруулж авна.

Ажлын даалгавартай энд дарж танилцана уу. https://www.mesp.mn/files/editor/source/MERESP_Procurement%20Officer_ToR.pdf

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах материалыг англи хэлээр бүрдүүлж, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд эсхүл procurement@mesp.mn цахим шуудангаар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/;
  • Дипломын хуулбар;
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/;
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 75057570