{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2022 ОНЫ III ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭГ БЭЛТГЭН ГАРГАЛАА

админ,   2 сарын 25, 2023


ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2022 ОНЫ III ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭГ БЭЛТГЭН ГАРГАЛАА

Төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (ХНХСҮСИ)-тэй хамтран Хөдөлмөрийн зах зээлийн улирал тутмын цуврал тоймын 8 дахь дугаарыг боловсруулан гаргалаа. Энэхүү цуврал тоймд улирал бүрийн хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдийн харьцуулсан мэдээлэл, чиг хандлагын талаарх мэдээллийг оруулахаас гадна ХНХСҮСИ-ээс эрхлэн гаргадаг хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрүүдийн талаарх судалгааны хураангуй мэдээллийг багтаадгаараа онцлог юм. 2022 оны II улирлын тоймд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх судалгааг танилцуулсан бол III улирлын тоймд Ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн төлөв байдлын судалгааны товч мэдээллийг оруулан, олон нийтэд хүргээд байна.

Та III дугаар улирлын тойм мэдээний дэлгэрэнгүйг Англи болон Монгол хэлээр доорх холбоосоор үзнэ үү. 

https://www.mesp.mn/38/book#pdfflip-1677264043/1/

https://www.mesp.mn/38/book#pdfflip-1677193727/1/




Судалгаа, Мэдээлэл