{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

админ,   8 сарын 01, 2022


ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Увс аймагт 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хийсэн айлчлалын үеэр тус аймагт хэрэгжүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Төслийн хүрээнд Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар (ХХҮГ) нь "Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээ"-г 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Арга хэмжээний үр дүнд Төрийн банкаар дамжуулан 759,8 сая төгрөгийн жижиг зээлийг 89 бичил бизнес эрхлэгч иргэнд олгосон төдийгүй зээлийн өмнөх сургалтад 250 иргэнийг, зээлийн дараах бизнес хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээнд 61 иргэнийг тус тус хамруулсан байна.
  • Түүнчлэн Ноён Андрей Михнев төслийн үйл ажиллагаанд хамрагдан үр шим хүртсэн иргэдийн төлөөлөлтэй ажлын байран дээр нь очиж уулзан, бизнесийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 2020 онд Увс аймгийн ХХҮГ-т хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор иргэдэд үйлчлэх өрөө, сургалтын танхим, ганцаарчилсан зөвлөгөөний өрөөг бүрэн засварлаж, шаардлагатай тавилга, хэрэгслээр хангасан.
  • ХХҮГ-аас 2020 онд хийсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох судалгаагаар үйлчилгээ авсан иргэдийн 92% нь сэтгэл хангалуун гэсэн үнэлгээ өгсөн нь өмнөх оны мөн судалгаагаар гарсан дүнгээс 30%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

MespMesp

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдаж авто засварын чиглэлээр үйл ажиллагаагаа амжиллтай эрхэлж бизнес эрхлэгч С.Алтанбагана

Mesp

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан "БОЛОР" брэндийг үүсгэн байгуулагч Т.Ариунболор

Mesp

Төслийн хүрээнд хийсэн засварын ажлын зургаас..

Mesp

MespMesp 




Мэдээ, Мэдээлэл