{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
2022 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМЫГ БЭЛТГЭН ГАРГАЛАА

админ,   6 сарын 29, 2022


2022 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ БЭЛТГЭГДЭН ГАРЛАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн тойм”-ыг 2020 оны IY улирлаас эхлэн улирал тутамд нэгтгэн, хэрэглэгчдэд түгээж байгаа билээ. 2022 оны I дүгээр улирлын тоймд хөдөлмөрийн зах зээл, нийгмийн даатгал, сарын дундаж цалингийн үзүүлэлтүүд болон нэмэлтээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, 2021 оны цалин хөлсний бүтцийн судалгааны тойм мэдээллийг нэгтгэн бэлтгэлээ.

Тоймын мэдээ, мэдээллээс товч дурдвал 2022 оны I улирлын байдлаар:

  • Aжилгүй 104.4 мянган иргэн байгаагийн 66.8 мянга (64.0 хувь) нь эрэгтэй, 37.6 мянга (36.0 хувь) нь эмэгтэйчүүд байна. Ажилгүй иргэний тоо өмнөх оны мөн үеэс 3.3 мянга буюу 3.2 хувиар өсжээ.
  • Шимтгэл төлөгч байгууллагын тоо 48.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2.2 мянга буюу 4.5 хувиар өссөн байна.
  • Нийгмийн даатгалд 891.8 мянган даатгуулагч даатгуулсан бөгөөд 107.4 мянга (12.0 хувь) нь сайн дурын, 784.4 мянга (88.0 хувь) нь албан журмын даатгуулагч байна. Даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үеэс 46.0 мянга буюу 4.0 хувиар нэмэгджээ.
  • Ажилгүйдлийн тэтгэмжид 6.7 мянган иргэн хамрагдаж, өмнөх оны мөн үеэс 0.3 мянга буюу 3.8 хувиар буурсан байна.
  • Ажилгүй байгаа, ажил идэвхтэй хайж хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хувийн биржид бүртгүүлсэн бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 16.6 мянга болж өмнөх оны мөн үеэс 0.2 мянга буюу 0.9 хувиар буурсан.
  • 9.3 мянган ажлын байрны захиалга ирсэн бөгөөд 3.9 мянган иргэнийг ажилд зуучилж, эрэлтийн 41.8 хувийг хангажээ. Ажлын байрны захиалга өмнөх оны мөн үеэс 2.9 мянга буюу 38.3 хувиар, ажилд зуучлагдсан иргэд өмнөх оны мөн үеэс 0.8 мянга буюу 18.6 хувиар нэмэгдсэн байна.

Та тойм мэдээний дэлгэрэнгүйг доорх холбоосоор үзнэ үү.

https://www.mesp.mn/38/book#pdfflip-1656475963/1/

Mesp




Мэдээ, Мэдээлэл