{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project

админ,   6 сарын 20, 2022


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/202206038

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/202206038/01/01

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн программ хангамж, лиценз нийлүүлэх, суурилуулах

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн программ хангамж, лиценз нийлүүлж, суурилуулах тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төслийн Төрийн сангийн 100900011998 тоот дансанд төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ ҮЗЭХ

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах санхүүгийн шаардлага хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021)-ийн борлуулалтын дундаж орлого батлагдсан төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;
  • Аудитлагдсан санхүүгийн тайлан: Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021);
  • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021)-ийн хугацаанд доод тал нь 2 удаа төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй серверийн программ хангамж нийлүүлэх гэрээт ажлыг хэрэгжүүлсэн байх;

Тендерийг 2022 оны 07-р сарын 21-ний өдрийн 15 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмын дагуу цахим/www.tender.gov.mn/-аар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 -р сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутад зохион байгуулна.

Тендерийн хамт 8,658,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570,

Имэйл: Procurement@mesp.mn
Цахим хуудас: www.tender.gov.mn, www.mesp.mn

 

INVITATION TO BID

Client: Ministry of Labour and Social Protection

Category: Goods

Bid reference number: ОБҮДХЭТ/202206038

Bid invitation number: ОБҮДХЭТ/202206038/01/01

Name of the bid: Supply and install server software for Labor Market Information System

Mongolia Emergency Relief and Employment Support Project invites all the eligible bidders to submit a bid for the supply and installation of server software for Labour Market Information System.

Interested parties can inspect the bidding documents free of charge through www.tender.gov.mn and will be eligible to submit a bid upon payment of a non-refundable fee of 50,000 MNT (fifty thousand) to the project Treasury account number 100900011998. The bid validity period will be 30 days from the bid opening date.

Click here for TECHNICAL SPECIFICATIONS 

The Bidder must meet the following financial requirements:

  • Sales Revenue: Average sales revenue of the last 3 years /2019, 2020, and 2021/ shall not be less than 80% of the budget. Quick-liquidity assets and loans: Not less than 30% of the budget.
  • The number of years of audited financial statements: Last 3 years /2019, 2020, 2021/.
  • Similar work costs for the last three years: Experience in supplying server software costs not less than 50% of the budget cost over the last 3 years (2019, 2020, 2021) at least two times.

All bids must be accompanied by a “Bid Security” of MNT 8,658,000 (eight million six hundred fifty eight thousand Mongolian tugriks).

Bid security validity period: Valid until August 20, 2022.

Bid shall be submitted online /www.tender.gov.mn/ before July 21, 2022, 03:00 pm.

The bid opening is on July 21, 2022 03:30 pm.

A foreign entity is eligible to submit the bid.

Interested parties may request clarifications and obtain further information at the address below.

Address: #501, San Business center, Prime Minister Amar’s street-29, Baga toiruu, 8th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia;

Telephone: (976)-75057570;

Email: procurement@mesp.mn;

Website: www.tender.gov.mn; www.mesp.mn;

Mesp