{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
СЕРВЕРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖ, СУУРИЛУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

админ,   6 сарын 20, 2022


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/202205035

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/202205035/01/01

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

​Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах тендер ирүүлэхийг урьж байна.

ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ ТАТАЖ АВАХ

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах санхүүгийн шаардлага хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 2 жил ( 2020, 2021)-ийн борлуулалтын дундаж орлого батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх;
  • Ижил төстэй гэрээний туршлага: Сүүлийн 2 жил (2020, 2021)-ийн хугацаанд төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй сервер нийлүүлсэн гэрээ доод тал нь 2 удаа хэрэгжүүлсэн байна.

Тендерийг 2022 оны 07-р сарын 04-ний өдрийн 15 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар цахим /www.tender.gov.mn/-аар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 -р сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот, Утас: 75057570, email: procurement@mesp.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг www.tender.gov.mnwww.mesp.mn хаягаас авна уу.

ТОДРУУЛГЫН ХАРИУ

Mesp