{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМ НИЙЛҮҮЛЖ, СУУРИЛУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

админ,   6 сарын 17, 2022


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ХЭДТ/202203001

Урилгын дугаар: ХЭДТ/202203001/01/01

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

​Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтын программ хангамж нийлүүлэх, суурилуулах

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтын программ хангамж нийлүүлэх, суурилуулахад тендер ирүүлэхийг урьж байна.

 

Цахим сургалтын программын техникийн тодорхойлолтыг эндээс үзнэ үү.  

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах санхүүгийн болон ажлын туршлагыг хангасан байна. Үүнд:

  • Мэдээлэл технологийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Сүүлийн 2 жил (2020, 2021)-ийн борлуулалтын дундаж орлого 85 сая төгрөгөөс багагүй байх, хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;
  • Ижил төстэй гэрээний туршлага: Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төрлийн 3-аас доошгүй программ хангамж нийлүүлсэн байх /гэрээний үнийн дүн төсөвт өртгийн 50 хувиас багагүй/;

Тендерийг 2022 оны 06 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмын дагуу цахимаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот, Утас: 75057570, email: procurement@mesp.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг www.tender.gov.mn, www.mesp.mn хаягаас авна уу.

Mesp