{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Ц.ҮНЭНБААТАР: Хийсэн гутлыг минь голж байсан хүмүүс одоо гуйгаад авдаг

админ,   4 сарын 06, 2022


Ц.ҮНЭНБААТАР: Хийсэн гутлыг минь голж байсан хүмүүс одоо гуйгаад авдаг

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлж буй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан хувиараа бизнес эрхлэгч Ц.Үнэнбаатартай ярилцлаа.

          - Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Анх хэрхэн бизнесээ эхлүүлж байв? Яагаад гутлын цех ажиллуулахаар шийдсэн бэ?

 - Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ц.Үнэнбаатар гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн. 2002 онд Улаанбаатар хотод ирээд янз бүрийн ажил хийж үзсэн. Эхнэртэйгээ гутлын үйлдвэрт 4-5 жил ажиллаж байгаад БНСУ-руу ажил хийхээр явсан. Удалгүй Монголд ирээд дахин гутлын үйлдвэрт долоон жил ажилласан. Тэр үед түүхий эд, бараа материалаа хаанаас татаж авах, хэрхэн хийх тухай ажлын дадлага туршлагатай болж, хүнээс үг сонсож сурах, хүнтэй зөв харилцах гээд олон зүйлд суралцсан байсан. Гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа өөрийн цехтэй болох зорилготой болж, удалгүй мөрөөдлөө бага багаар биелүүлж эхэлсэн. 

Mesp          - Цехтэй болохоосоо өмнө гэртээ гутал хийж байв уу? Шууд ажлын байртай болсон уу?

      - 2018 онд санхүүгийн боломж муу байсан учир хүнээс мөнгө зээлээд гутал хийх материал худалдан авч Нарантуул зах дээр ганц, хоёроор нь  авч яваад зардаг байсан. Тухайн үед гэртээ бие даан хийдэг байсан болохоор хүнд их гологддог байсан. Гэсэн ч сэтгэлээр уналгүй хүмүүсийн хэлсэн үгийг сонсож, алдаагаа засаж, дахин давтахгүй байхыг хичээн бууж өгөлгүй ажилласан. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад 2018 оны есдүгээр сард  эсгүүрийн машин авч, оёдлын ажлаа эхлүүлж, ажлын байртай болж  байсан.

          -  Та бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авсан гэсэн. Ямар зориулалтаар зээл авсан бэ? Зээлийн шалгуур юу байв?

- Би хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой жижиг зээл олгодог хөтөлбөр байдаг гэдгийг сонсоод анх 10 сая төгрөгийн зээл авч байсан. Авсан зээл дээрээ хуримтлуулж байсан мөнгөө нэмээд 27 сая төгрөгөөр татлагын машин худалдаж авсан. Зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байсан учир автомашинаа барьцаалж зээл авсан. Өөр бусдаараа тулгарсан саад бэрхшээл байгаагүй ээ. Хүү харьцангуй бага учир хариуцлагатайгаар цаг тухай бүрд нь зээлийн төлөлтөө хийж байгаа. Удахгүй дахин зээл авч үйлдвэрийн машинтай болох бодолтой байна.

           - Та хэчнээн хүн цалинжуулж байна. Өдөрт хэдэн гутал бэлэн болгодог вэ?

- Өнгөрсөн жил хашаа, байшин худалдаж аваад ажлын байртай болсон. Одоо манай цехэд 12-13 хүн ажиллаж байна. Өдөрт 15 гутал борлуулахад бэлэн болгодог. Манай цехийн ажилчид хийснээрээ цалинждаг. Өдөрт ойролцоогоор 70-80 мянган төгрөгийн ажил хийдэг.

          - Гуталнуудаа хэрхэн яаж борлуулж байна вэ? Орон нутаг руу явуулдаг уу?

- Анх миний хийсэн гутлыг голж "Дахин битгий авчраарай" гэж байсан хүмүүс одоо гуйгаад авдаг. Харин тэр үед миний алдаа дутагдлыг хэлээд авч байсан хүмүүстээ одоо баярлаж явдаг даа. Манайх өдөрт 50-70 гутал борлуулдаг. Одоогоор 4-5 аймагт гутлаа борлуулж байна. Удахгүй цар хүрээгээ нэмэгдүүлнэ.

MespMesp

          - Таны дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?

-  Хүн хүсвэл мөрөөдлөө биелүүлж, алхКомпанитай болж өөрийн нэрийн гутлуудаа гаргах мөрөөдөлтэй. Мөн 21 аймагт гутлаа борлуулах хүсэлтэй байна. Өөрийн гэсэн компанитай болохоороо шинэ жилээ хамт олонтойгоо нижгэр тэмдэглэх юм сан гэж боддог. Залуучууддаа хандаж хэлэхэд хийж байгаа ажлаа хэзээ ч битгий голоорой.ам алхмаар урагшилж болдог шүү.  

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

 

 

 




Мэдээ, Мэдээлэл