{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Ховд аймагт “Тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл“ амжилттай хэрэгжлээ

админ,   3 сарын 02, 2022


Ховд аймагт "Тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл" амжилттай хэрэгжлээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн орон нутгийн санаачилгын 11 төслийн нэг нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэрэгжүүлсэн "Тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл" юм.

Ховд аймагт 2018 онд хийсэн судалгаагаар уул, уурхайн компаниудаас ажлын байрны захиалга ирүүлдэг хэдий ч ажилд зуучлуулж байгаа иргэдийн ур чадвар дутуугаас ажлын байрны шаардлагад нийцдэггүй, ажлын байрны нийлүүлэлтийг хангаж чаддаггүй гэсэн үр дүн гарчээ.

Тиймээс төслийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангах, зорилтот бүлгийн иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилтын хүрээнд уул уурхайд тээврийн чиглэлээр ажиллах сонирхолтой 87 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, 21 иргэнийг хүнд машин механизмын операторчин, 24 иргэнийг Е, М ангилал ахиулах, мэргэшсэн жолоочоор бэлтгэх сургалтад тус тус хамруулсны үр дүнд 18 иргэнийг ажлын байртай болгосон байна.

 

 




Судалгаа, Мэдээлэл